Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар
ОНГИ гол АРВАЙХЭЭР сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 10 см давж үерлээд байна.
Ойрын өдрүүдэд аадар бороо орж голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-50см –ээр эрс нэмэгдэж байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ !
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 30 см-ээр их, усны дундаж гүн 45-85 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, оройдоо усны түвшин нэмэгдэнэ, усны дундаж гүн 50-100 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 25 см их, усны дундаж гүн 35-60 см байгаа бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 70 см их, ҮЕРИЙН АЮУЛ-тай түвшинг 10 см даван үерлэж байна, усны дундаж гүн 55-100 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 25-30 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 15-45 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их буюу усны дундаж гүн 35-45 см байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР